Evolution in Visual Freedom

EVO ICL

EVO ICL

ЛИНЗ СУУЛГАХ МЭС ЗАСАЛ (AQUA ICL)

Эвэрлэг нь хэт нимгэн эсвэл жигд бус хэлбэртэй/дунд болон өндөр зэрэгтэй холын хараа (ойрын хараа) ба/эсвэл астигматизмтай хүнд зориулсан хараа засах мэс заслын арга юм.

Лазер хараа засах мэс заслаас ялгаатай тал нь эвэрлэгийг өөрчлөхгүйгээр харааг сайжруулах боломжтой .

  • LASIK, LASEK, SMILE мэс засалтай харьцуулахад илүү тод алсын хараа

  • Харааны сэргэлт: 1 өдөр

  • Мэс заслын хугацаа: 20-30 минут (хоёр нүдийг нэг өдөр хийнэ)

  • Өдөр шөнө ялгаагүй харааны чанар сайн

  • Буцаан авах солих боломжтой

  • Хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй

  • Collamer-ээр хийсэн - аюулгүй, био нийцтэй, дээд зэрэглэлийн материал

  • Нүдний эвэрлэгийн хэлбэрийг өөрчлөх шаардлагагүй

  • Нүдний хуурайшилт бараг байхгүй

Үзлэгийн хуваарь: Мэс заслын дараа өдөр, 1 долоо хоногийн дараа (орон нутагт хийх боломжтой), 1 сарын дараа (орон нутагт хийх боломжтой), 6 сар ~ 1 жил тутамд тогтмол үзлэг хийхийг зөвлөж байна (орон нутагт хийх боломжтой).

Солонгост оршин суудаггүй тохиолдолд эмчийн зөвшөөрлөөр 1 хоногийн үзлэгийн дараа нисэх боломжтой..

Мэс заслын өмнө болон дараах заавар

  • Шинжилгээ, мэс засал хийлгэхээс өмнө дараах хугацаанд контакт линз хэрэглэхгүй байх нь чухал юм. Энэ нь шинжилгээний хариу үнэн зөв гарах, оновчтой оношилгоо хийхэд чухал Нөлөөтэй.

    Зөөлөн линз: 5 хоног

    Астигматизм засах зөөлөн линз (торик линз): ~10 хоног

    Хатуу линз (RGP линз): ~14 хоног Ortho-K (шөнийн линз): ~1 сар

  • Мэс заслын өдөр нүдний эргэн тойронд будалт, тос, үнэртэй ус түрхэхээс зайлсхийх хэрэгтэй.

    Таны нүүр, зовхи цэвэрхэн, ямар ч үлдэгдэлгүй байгаа эсэхийг шалгаарай.

    Үнэргүй чийгшүүлэгч хэрэглэхийг зөвшөөрдөг.

    Хагалгааны өдөр машин жолоодож болохгүй. Мэс заслын дараа жолоо барих боломжгүй.

  • Антибиотик ба үрэвслийн эсрэг нүдний дусаалга эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Үргэлжлэх хугацаа нь хүнээсээ хамаараад өөр өөр байдаг.

    Мэс засал хийснээс хойш 3 хоног эм ууна

  • Нэг сарын турш нүдээ нухаж, хүрч болохгүй.

    Дээшээ харж унтахыг зөвлөж байна. Унтаж байхдаа нэг сарын турш хамгаалалтын нүдний шил зүүнэ. Шүршүүрт орж болно, гэхдээ долоо хоногийн турш нүд рүү ус хүргэж болохгүй.

    Арьсны будалт 1 долоо хоног, нүдний будалт 3 долоо хоногийн дараа хийж болно .

  • Саун,

    эрчимтэй дасгал хөдөлгөөн,

    бөмбөгтэй спорт,

    үс будах, хими хийлгэх

    согтууруулах ундаа зэргийг нэг сарын турш хориглоно.

  • 1 хоногийн дараа (заавал),

    3 хоногийн дараа (заавал),

    1 долоо хоногийн дараа (зөвлөдөг),

    1 сарын дараа (зөвлөдөг).

    Жил бүр тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.

  • ICL мэс засал хийснээс хойш долоо хоногийн дараа Эмчийн үзлэгийн дараа буцах боломжтой.