SMILE PRO

SMall Incision Lenticule Extraction

Илүү хурдан бөгөөд аюулгүй SMILE PRO

  • SMILE PRO-ийн лазер скан хийх хугацаа нь 10 секундээс бага

  • Эвэрлэг бүрхэвчинд ирэх дулааны энергийг багасгасан.

  • Цилиндрийн автомат мэдрэгчтэй

  • Халдвар авах эрсдэл хамгийн бага

  • Харааны сэргэлт хурдан

  • Харааны чанарыг сайжруулсан

  • Нүдний хуурайшилт бага

  • Мэс заслын хугацаа: 5-10 минут

  • Мэдээ алдуулах арга: мэдээ алдуулах нүдний дусал

Ухаалаг роботын тусламж

Төгс хөгжсөн роботын туслах системүүд, жишээлбэл, циклоторсион ба төвлөрлийн туслах, лазер харааны коррекцын процедурын нарийвчлал, хяналтыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг.

Централийн туслах систем нь компьютерээр удирддаг функц бөгөөд төвлөрлийг хялбаршуулдаг.

Энэ нь хүүхэн харааны төв болон харааны гол шугам өөрчлөгдсөн өвчтөнүүдийн хамгийн сайн эмчилгээний үр дүнтэй арга юм

SMILE PRO нь астигматизмтай өвчтөнүүдэд зориулсан нэмэлт шийдлийг санал болгодог Oculign функцээр тоноглогдсон. Энэ нь астигматизмын эргэлтийг засах бөгөөд хамгийн сайн эмчилгээний үр дүнг хүргэдэг.

Тав тухтай, хяналттай

Камер хажуу талаас бууж ирдэг тул мэс засал хийлгэх хүн хэвтэх босоход тээргүй, эмч ч бас тухтай байрлалаас мэс заслаа хийх боломжтой. Мөн эмч мэс заслын орчныг төхөөрөмж болон мэс засал хийлгэж байгаа хүн ээ аль аль талаас ажиглах боломжтой.

Мэс заслын өмнөх болон дараах зааварчилгаа

  • Шинжилгээ болон мэс заслын өмнө линз зүүхээс татгалзах заавар

    Шинжилгээ, мэс заслын явцад нарийвчилсан шинжилгээ хийж, оновчтой үр дүнд хүрэхийн тулд заасан хугацаанд контакт линз зүүхээс зайлсхийх шаардлагатай.

    • Зөөлөн линз: 5 хоног

    • Харааны гажиг засах зөөлөн линз (торик линз): ~10 хоног

    • Хатуу линз (RGP линз): ~14 хоног

    • Орто-К (шөнийн линз): ~1 сар

    Эмчийн өгсөн зааврыг чанд мөрдөж, үзлэгийн өмнөх бэлтгэлийг бүрэн хангах нь чухал.

  • Мэс заслын өдрийн заавар

    1. Нүүрээ будахгүй ирэх

      • Нүд орчимд ямар ч нүүр будалт, тос, эсвэл үнэртэй ус хэрэглэхээс зайлсхийх.

      • Нүүр, зовхины арьсыг цэвэр байлгаж, үлдэгдэлгүй цэвэрлэсэн байх шаардлагатай.

      • Үнэргүй чийгшүүлэгч тос хэрэглэхийг зөвшөөрнө.

    2. Жолоо барихаас зайлсхийх:

      • Мэс заслын дараа таны хараа түр хугацаанд өөрчлөгдөх боломжтой тул тухайн өдөр жолоо барихгүй байх.

      • Урьдчилан төлөвлөж, өөрийг тань хүргэж өгөх хүн эсвэл нийтийн тээвэр ашиглаарай

    Эдгээр зааврыг чанд мөрдөх нь мэс заслын амжилтыг хангахад чухал үүрэгтэй.

    1. Антибиотик болон Үрэвслийн эсрэг дусаалга:

      • Нүдний халдвараас урьдчилан сэргийлэх, нүдний үрэвслийг намдаах зорилгоор эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

      • Хэрэглэх хугацааг эмч тодорхойлно.

    2. Хиймэл нулимсны дусаалга:

      • Нүд хуурайшихыг багасгаж, тав тухтай байдал хангана.

      • Энэ дусаалгыг өдөрт хэдэн ч удаа хэрэглэх боломжтойбөгөөд урт хугацаанд ашиглаж болно.

    Анхаар: Эмчийн зааварчилгааг нарийн мөрдөж, дусаалга хэрэглэхдээ ариун цэвэрийн байдлыг сайтар хангахыг анхаараарай. Хэрэв зовиур илэрвэл эмчид хандана уу.

    1. Нүдэнд хүрэхээс зайлсхийх:

      • Мэс заслын дараах эхний 7 хоногт нүдээ нухах, даралт өгөхөөс зайлсхийх шаардлагатай.

    2. Усанд орох:

      • Мэс заслын өдрөө усанд орох боломжтой, гэхдээ нүдэндээ ус хүргэхээс зайлсхий.

    3. Нүүр будахгүй байх:

      • Суурь будалт: Мэс заслын дараа нэг өдөр будахгүй байх.

      • Нүдний будалт: Долоо хоногийн турш нүд ээ будахгүй байх.

    Эдгээр зааврыг дагаж мөрдөх нь мэс заслын үр дүнг сайжруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд тустай.

  • Мэс заслын дараах заавар

    1. Сауна, халуун усан банн:

      • Мэс заслын дараах 7 хоногийн хугацаанд сауна, халуун усан банн хэрэглэхээс зайлсхий.

    2. Хүчтэй дасгал, бөмбөгтэй спорт:

      • Хүчтэй дасгал хийх, бөмбөгтэй спорт тоглохыг 7 хоногийн турш хязгаарлах хэрэгтэй.

    3. Үс арчилгаа:

      • Үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх, үс будаж, хими хийлгэхгүй байх.

    4. Архи хэрэглэхээс зайлсхийх:

      • Мэс заслын дараах нэг долоо хоногт архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзахыг зөвлөж байна.

  • Мэс заслын дараа заавар

    1. 1 долоо хоногийн дотор:

      • Мэс заслын дараа заавал 1 долоо хоногийн дотор эмчид хяналтад орох шаардлагатай.

    2. Сүүлчийн хяналтын дараа 1 сар:

      • Мэс заслын сүүлчийн хяналтын дараа 1 сарын дотор дахин хяналтад орохыг зөвлөж байна.

    3. Жилийн хяналт:

      • Жилд нэг удаа харааны хяналтыг тогтмол хийлгэх нь зүйтэй.

  • Эмчийн үзлэгтээ ороод эмч хориглоогүй бол 1-2 хоноод буцах боломжтой.